9550 4470
Бидний тухай
Таны үл хөдлөх хөрөнгийн найдвартай хөтөч
Turees.mn нь түрээслэгч болон түрээслүүлэгчийг холбож, түрээсийн үйл явцыг илүү хялбар, ойлгомжтой, найдвартай болгоход чиглэсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ юм.
Бид таны хэрэгцээ, төсөвт тохирох үл хөдлөх хөрөнгө хайх, сонголт хийх, байр үзэх цаг товлох, түрээсийн нөхцөлийг тохиролцох, гэрээ байгуулах болон байр хүлээлцэх хүртэлх үйл явцад тусална. Түрээслүүлэгчдэд үл хөдлөх хөрөнгөө танилцуулах, тохирох түрээслэгч олох, уулзалт зохион байгуулах, түрээсийн үндсэн нөхцөлүүдийг тохиролцоход дэмжлэг үзүүлнэ.
Бидний зорилго бол хоёр талд хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ, дэмжлэгийг нэг дороос хүргэж, түрээсийн харилцааг илүү хялбар, ил тод, найдвартай болгох юм.

Өргөн сонголт, хялбар хайлт
Түрээсийн үл хөдлөх хөрөнгийн өргөн сонголтоос манай ухаалаг хайлтын системийг ашиглан өөрийн хэрэгцээнд нийцсэн үл хөдлөх хөрөнгийг хурдан бас хялбар олох боломжтой.

100% аюулгүй байдал
Бид үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, өмчлөх эрх болон гэрээний нөхцөлүүдийг нарийн нягталж, түрээслэгч болон түрээслүүлэгчийг түрээсийн залилан болон болзошгүй эрсдэлүүдээс найдвартай хамгаална.

Түрээсийн цогц шийдэл
Таны хэрэгцээнд тохирсон үл хөдлөх хөрөнгийг хайж олохоос эхлээд үзүүлэн танилцуулах, сонгох, түрээсийн гэрээ байгуулах, нүүж орох хүртэлх бүхий л үйлчилгээг бид нэг дор үзүүлнэ.
Манай баг
Танд тохирох үл хөдлөх хөрөнгийн шийдлийг олоход манай мэргэжлийн баг тусална
-
Холбоо барих
-
Холбоо барих
-
Холбоо барих
-
Холбоо барих